• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ХОББИ-2015” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2015-01-16 18:00:36
Үзсэн: 47

“ХОББИ-2015” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2015-01-16 18:00:36 Үзсэн: 47



Монгол Цэргийн музей 2012 оноос эхлэн үзүүллэг сурталчилгааны ажлаа өргөтгөх, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч нарийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сонирхол, Зэвсэгт хүчний цуглуулагч нарыг дэмжих, олон нийтэд сурталчлах, арвижуулах, ижил төстэй цуглуулагч хувь хүн, төрийн бус байгууллагатай холбох зорилгоор, уламжлал болгон дөрөв дэх жилдээ “ХОББИ” үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Энэ удаагийн “Хобби-2015” үзэсгэлэнд анхны “Хобби” үзэсгэлэнд оролцож байсан эрхэм цуглуулагчдаа урин оролцуулж тэдний цуглуулга энэ хугацаанд хэрхэн арвижин баяжсаныг дэлгэн харуулахаас гадна төрийн түшээдийн төлөөлөл, бэлтгэл офицерууд, “Эрдэнийн Очир” нийгэмлэгийн мэргэжлийн цуглуулагчидтай хамтран зохион байгуулж буйгаараа онцлог юм.
     Бид үзэсгэлэнгүүдээрээ дамжуулан хүүхэд залуучуудад, зорилготой байх, хувийн эмх цэгцтэй байдал, аливаад хандах хандлага, үнэ цэнийг мэдэрдэг болгох зэрэг хүмүүжлийн болон өөрийн сонирхсон сэдэв, эрхэлдэг ажил мэргэжлээрээ өсөн дэвжих, сонирхлоороо дамжуулан шинжлэх ухаан, түүх, гадаад хэлний мэдлэг олж авах зэрэг танин мэдэхүйн чухал ач холбогдолтой болохыг таниулж буй нь энэ үзэсгэлэнгийн гол ач холбогдол оршиж байдаг.

Монгол цэргийн музейн 2015 оны үзүүллэг сурталчилгааны анхны үзэсгэлэн болох энэхүү “Хобби-2015” үзэсгэлэнд Монгол Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнг орон орны хонхны цуглуулгаараа, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай хутга, сэлэмний цуглуулгаараа, БХЯ-ны ТЗУГ-ын хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Ө.Батмөнх их бууны загваруудаар, ЗХЖШ-ын АУГ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаа луужингийн цуглуулгаараа, Мөн ЦДБЭЧ-ийн маркетингийн албаны дарга, ахмад Р.Өнөржаргал зааны, Зэвсэгт хүчний ГХСТ-ийн ахлах багш Б.Алтанзул дельфинээр оролцож байгаа бол бэлтгэл хурандаа Т.Жигжидсүрэн Лениний болон 1980 оны олимпийн тэмдэгтүүд, ЗХ-ний 084-р ангийн Уулын ротын орчуулагч, сургагч, дэслэгч М.Төгөлдөр цэргийн ялгах тэмдэг, улс орны далбаанууд, мөн ангийн гранатмётчин Б.Батмөнх орон орны цэргийн албан хаагчдын ажиллагааны газар оронд өмсдөг малгайны цуглуулгаараа оролцож байгаа бөгөөд Монголын филателийн холбооны хүндэт гишүүн, мэргэжлийн цуглуулагч ахмад дайчин, бэлтгэл офицер Н.Чинбат “Адуун сүрэг” сэдэвт иж бүрэн цуглуулга, Арьсан урлалын холбооны тэргүүн, Монгол цэргийн музейн интерьерийн зураач Т.Баттулгын авдар буюу арьсан урлалын дээжсээс, “Эрдэнийн Очир” нийгэмлэгийн тэргүүн С.Түвдэндорж, гишүүн Х.Батпүрэв, Т.Нямхүү нар Монгол Улсын гүйлгээний зоосон мөнгө, цэрэг армитай холбогдох тэмдгийн дээжээс, “Зууны анд” ХХК-ийн инженер Б.Энхжаргал хүнд даацын машин, механизмын жижигрүүлсэн загвар зэрэг нийт 15 цуглуулагчдын 1000 гаруй цуглуулгаар үзэсгэлэнг зохион байгуулан, үзэгч түмэндээ өргөн барьж байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар, ХАХНХ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Батлан хамгаалах Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал хошууч генерал О.Үржин, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хурандаа П.Жаргалан, ЗХЖШ-ын АУГ-ын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаа, Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн захирагч хурандаа А.Баранзад, Зэвсэгт хүчний 065 болон 314 дүгээр ангиудын бие бүрэлдэхүүний төлөөлөл, Батлан хамгаалах их сургуулийн Команд болон Инженерийн сургуулийн сонсогчид, Монголын залуучуудын холбооны төлөөлөл, Эрдэнэнийн Очир нийгэмлэгийн хамт олон зэрэг зочид хүрэлцэн ирлээ.
    Монгол цэргийн музейн захирал хурандаа Г.Золзаяа үг хэлснээр тус үзэсгэлэнг нээж, арга хэмжээний үеэр Батлан хамгаалах Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг үзэглэлээ. Мөн ирсэн зочид төлөөлөгчид музейн үзүүллэгийн танхимуудтай танилцан, Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей болсон явдалд талархан, баяр хүргэж, сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байсан.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226