• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АФГАНИСТАН УЛСАД ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 853 ЖИЛИЙН ОЙ, МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2015-11-13 17:40:04
Үзсэн: 79

АФГАНИСТАН УЛСАД ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 853 ЖИЛИЙН ОЙ, МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2015-11-13 17:40:04 Үзсэн: 79



Дэлхийн халуун цэг болсон Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдрийг 11 дүгээр сарын 12-ны өдөр 11.40-13.00 цагийн хооронд Нью Кабул баазад тэмдэглэн өнгөрүүллээ.
Уг арга хэмжээнд Кабулын хамгаалалтын хүчний командлагч, бргиадын генерал Вийлер, түүний орлогч дэд хурандаа Жаксон, Кабулын хамгаалалтын салбарын захирагч дэд хурандаа Вейрмаут болон бусад баазад үйл ажиллагаа явуулдаг цэргийн багийн бүрэлдэхүүн, алба хаагчид уригдан оролцжээ. 
Монгол бахархлын өдрийн арга хэмжээ бие бүрэлдэхүүн жагсаж Монгол Улсын Төрийн далбааг хүндэтгэлийн байранд залж, цэргийн багийн захирагч ирсэн зочид төлөөлөгч, цэргийн багийн бие бүрэлдэхүүнд хандан тус баярын мэндийг хүргэж, урлагын хэсэгчилсэн тоглолт, Монгол үндэсний спорт /Үндэсний бөх, Сур, Шагай харваа/, Гардан тулааны үзүүлэх тоглолт гэсэн хэсгүүдээр зохион байгуулан явуулсан юм. 
Мөн Монгол ёс заншил цэргийн багийн бэлдсэн үзүүлбэрүүдийг уригдаж ирсэн зочид, төлөөлөгчид, АНУ болон Английн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан бөгөөд тусгай зочид төлөөлөгчдийг Монгол гэрт урьж Монгол орны талаарх товч танилцуулга хийж Монгол Улс, Зэвсэгт хүчний талаарх сурталчилгааг явууллаа.

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423