• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БРЮССЕЛЬД ЗХЖШ-ЫН ДАРГА НАР ЧУУЛАВ
Нийтэлсэн: 2015-01-30 17:34:05
Үзсэн: 62

БРЮССЕЛЬД ЗХЖШ-ЫН ДАРГА НАР ЧУУЛАВ
Нийтэлсэн: 2015-01-30 17:34:05 Үзсэн: 62



ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, АУГ-ын дарга, хурандаа Д.Ганзориг, Бельгийн Вант Улсад суугаа Батлан хамгаалахын атташе С.Баяр-Очир нар Бельгийн Вант Улс дахь НАТО-ийн төв штабт зохион байгуулагдсан Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдэмгий шийдвэр” дайны дараах дэмжлэгийн цэргийн ажиллагаанд цэрэг хандивлагч улс орнуудын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын хуралд оролцлоо.

Хурлын үеэр Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа Эвслийн цэргийн хүчний дарга, генерал Жон Кампбелтэй видео хурал зохион байгуулсан бөгөөд Цэргийн хорооны тэргүүн генерал Кнуд Бартелс, Европ дахь цэргийн дээд командлагч, генерал Филип Брийдлов, Шилжилтийн асуудал эрхэлсэн дээд дарга, генерал Жен Пол Паломерос, АНУ-ын штабын дарга нарын нэгдсэн штабын хорооны дарга, генерал М.Демпси зэрэг албан тушаалтнууд оролцсон байна. Тус хурлаар бэлэн байдлын төлөвлөгөө, “Шийдэмгий шийдвэр” ажиллагаа, Украины болон газар дундын тэнгисийн хэлэлцээрийн түнш орнуудын төлөөлөлтэй Ойрхи Дорнодын болон дэлхийн аюулгүй байдлын бусад асуудлаар ярилцаж, санал солилцсон байна.

Мөн ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав НАТО-ийн цэргийн орлогч дарга, генерал Брадшовт болон НАТО-ийн цэргийн дарга, АНУ-ын генерал Брийдлов, ХБНГУ-ын Бундесверийн Жанжин штабын дарга Волкер Вейкер нартай уулзаж цаг үеийн асуудал, Афганистанд үүрэг гүйцэтгэж буй Монголын  Улсын цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтийн талаар ярилцаж, санал солилцжээ.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226