• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Энгийн иргэдэд тусламж үзүүллээ
Нийтэлсэн: 2015-12-16 17:23:23
Үзсэн: 77

Энгийн иргэдэд тусламж үзүүллээ
Нийтэлсэн: 2015-12-16 17:23:23 Үзсэн: 77



Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид НҮБ, Африкийн холбооны хамтарсан “UNAMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн дархлалын олдмол хомсдол /ДОХ/ өвчинтэй тэмцэх дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан Кабкабияа суурин болон Кабкабияа баазын хэмжээнд ХДХВ өвчний түүх, халдварын тархалт, халдвар дамжих зам, өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар видео хичээл, үзүүлэн таниулах материал, гарын авлага бэлтгэн, сургалт явууллаа. 
Өдөрлөгт Рванда , Жордан Улсын цэргийн багийн удирдлагууд, цэргийн багийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон цэргийн алба хаагчид, НҮБ-ын цэргийн ажиглагч, цагдаа, орон нутгийн гэрээт ажилтан, орон нутгийн иргэд оролцож 24 энгийн иргэн сайн дурын шинжилгээнд хамрагдлаа.

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423