• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Хойд секторын командлагч Хурандаа С.Амарсайхан “Бентью” баазад зочлов
Нийтэлсэн: 2015-12-16 17:09:05
Үзсэн: 76

Хойд секторын командлагч Хурандаа С.Амарсайхан “Бентью” баазад зочлов
Нийтэлсэн: 2015-12-16 17:09:05 Үзсэн: 76



БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагааны Хойд секторын командлагчаар томилогдон үүрэг гүйцэтгэж буй хурандаа С.Амарсайхан 12 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд UNMISS-ын “Бентью” баазад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тус баазад байрлаж буй НҮБ-ын штаб, Хойд секторын тэргүүний штаб, холбогч офицерууд, Монгол, Гана, Непал улсын цэргийн баг, Зэвсэглэсэн цагдаа нарын үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

Айлчлалын эхэнд БНӨСУ-ын Юнити мужид хэрэгжиж буй UNMISS ажиллагааны явцын талаар хойд секторын штабын офицерууд танилцуулга хийв. Мужийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, Бенедетта, мужийн захиргааны зохицуулагч Биплд, ахлах холбогч офицер хурандаа Соломон Калели нартай тусгайлан уулзаж, тус мужид явагдаж буй ажиллагааны талаар, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид үүсч болзошгүй чухал үйл явдлын талаар санал солилцов. Мөн Лийр сууринд үүрэг гүйцэтгэж буй монголын энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэлтийн талаар Хүчний штабтай теле хурал зохион байгуулав.

Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний V дугаар МББ-ны байрлаж буй Хубилай баазын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Хойд секторын командлагчийн орлогч хурандаа А.Верма, Батальоны захирагч хурандаа Б.Баатар болон албаны хүмүүсийн хамт  баазын үйл ажиллагаа, цэргийн амралтын байр, ашиглагдаж буй зэвсэг техник, шинээр баригдсан бүтээн байгуулалтын ажлуудаас сонирхож  шинээр баригдсан ротын харуулын байрны нээлтэд оролцлоо. 

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423