• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“Сэлэнгэ-2015” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль эхэллээ
Нийтэлсэн: 2015-08-19 15:16:55
Үзсэн: 102

“Сэлэнгэ-2015” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль эхэллээ
Нийтэлсэн: 2015-08-19 15:16:55 Үзсэн: 102



“Сэлэнгэ-2015” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь “Хил орчмын бүсэд хоёр орны хамтарсан хүчээр террорист бүлгүүдтэй тэмцэл явуулах, явдлаас байлдаантайгаар усан саадыг гатлах“ сэдвийн хүрээнд голлон явагдах юм. Байлдаантайгаар усан саадыг зэвсэг техниктэйгээр туулах энэхүү дадлага сурууль нь манай улсын Зэвсэгт хүчний хувьд өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй сургалт болж байгаагаараа онцлогтой.
“Сэлэнгэ-2015” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн нээлтийн ажиллагаа болж Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, Оросын талын сургуулийн удирдагч хошууч генерал Коваленко Д.И, сургуулийн Монголын талын удирдагч, бригадын генерал Л.Онцгойбаяр болон сургуульд оролцож байгаа ОХУ, Монгол улсын цэрэг дайчдын бие бүрэлдэхүүн оролцсон бөгөөд ОХУ, Монгол Улсын төрийн далбаа, сургуулийн тугийг гвардын 5 дугаар армийн салааны захирагч, ахлах дэслэгч Бередухов В.Г, ахмад Абатаев Т.А, салааны захирагч, ахлах дэслэгч Д.Мандалбаяр, батальоны захирагч, хошууч Т.Тогмиддүүний нар мандуулж, ОХУ, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр албан ёсоор сургууль эхэллээ.

Холбоотой мэдээ
ХААНЫ ЭРЭЛД СУРГУУЛЬ ХААЛТАА ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2022-06-21 08:59:49 Үзсэн: 246
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-06-09 08:21:42 Үзсэн: 226
ХАМТАРСАН ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-05-14 18:36:49 Үзсэн: 476
“MPAT TEMPEST EXPRESS-36” СУРГУУЛЬ
Нийтэлсэн: 2019-12-13 19:30:46 Үзсэн: 247