• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭЛЧИН САЙДЫН ЯАМДЫН АЖИЛЧДЫН ДУНД НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2019-03-12 16:00:38
Үзсэн: 113

ЭЛЧИН САЙДЫН ЯАМДЫН АЖИЛЧДЫН ДУНД НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2019-03-12 16:00:38 Үзсэн: 113



 "Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчин үүссэний 98 жилийн ойн хүрээнд ЗХЖШ-аас хэд, хэдэн ажил санаачлан зохион байгуулж байна. Үүний нэг нь гадаад орнуудаас манай улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд, цэргийн атташе нарын уламжлал болсон нөхөрсөг тэмцээн байв. Нөхөрсөг тэмцээний дартсын төрөлд АНУ, Турк, ОХУ-ын баг, гар бөмбөгийн төрөлд ОХУ, Турк, Монгол улсын багууд эхний байруудыг эзэллээ. Тэмцээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нар оролцож, шилдгүүдэд шагналыг нь гардуулан өгөв. Хошууч генерал Р.Сүхбат баг тамирчдаа оролцуулсан Элчин сайдын яамдад талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа тэр дундаа батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа жил ирэх тусам дээшилж байгаад та бүхний үүрэг оролцоо хамгаас их. Хоёр орны салбарын маань хамтын энэхүү найрсаг харилцаа үргэлж мөнхөд хөгжих учиртай гэсэн юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-02 12:52:00 Үзсэн: 287
ТУУХАЙ ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-01-26 14:14:00 Үзсэн: 316
“АЛДАР”-ЫН ТАМИРЧИД БОКСЫН ТӨРӨЛД ИЛҮҮРХЭВ
Нийтэлсэн: 2022-09-19 14:59:43 Үзсэн: 218
"АЛДАР"-ЫН ТАМИРЧИД БУУДЛАГЫН ТӨРӨЛД ТЭРГҮҮЛЖЭЭ
Нийтэлсэн: 2022-09-16 14:49:08 Үзсэн: 184
МОНГОЛ ЦЭРЭГ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООВ
Нийтэлсэн: 2022-08-27 08:46:28 Үзсэн: 237