“Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтран ажиллах санамж бичиг” болон “ЗХЖШ, МХЕГ-ын хамтын ажиллагааны гэрээ”-нд Монгол Улсын ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү нар 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гарын үсэг зурлаа.
Уг ажиллагаанд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат, Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагч, Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга бригадын генерал П.Доржсүрэн, Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Ганзориг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Номт, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Энхбат болон ЗХЖШ, МХЕГ-ын удирдах бүрэлдэхүүн ороцлоо.