• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДЭЛХИЙН ЦЭРГИЙН СПОРТЫН 6 ДУГААР ТОГЛОЛТОНД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭН ГАРГАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
Нийтэлсэн: 2015-09-30 14:21:30
Үзсэн: 98

ДЭЛХИЙН ЦЭРГИЙН СПОРТЫН 6 ДУГААР ТОГЛОЛТОНД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭН ГАРГАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
Нийтэлсэн: 2015-09-30 14:21:30 Үзсэн: 98



Дэлхийн цэргийн спортын 6 дугаар тоглолтонд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа боллоо.

Арга хэмжээнд Батлах хагаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны гадаад харилцааны газрын дарга бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Ганзориг, болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага оролцож энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцох “Алдар” спорт хорооны баг тамирчиддаа спортын өндөр амжилт гаргаж, Монгол улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг дэлхийн тавцанд цуурайтуулахыг хүслээ.

Дэлхийн 140 орчим орныг эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн цэргийн спортын холбооноос 4 жил тутамд зохион байгуулдаг энэхүү тоглолт нь 1992 оноос эхлэн явагдаж ирсэн түүхтэй.

Энэ жил БНСУ-д 21-н төрлөөр зохион байгуулагдаж байгаа Дэлхийн цэргийн спортын 6 дугаар тоглолтонд Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээ төлөөлөн спортын 8 төрөл болох байт харваа, бокс, буудлага, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таеквондо, дугуйн төрлөөр Зэвсэгт хүчний Алдар" спорт хорооны 70 гаруй баг тамирчид оролцохоор бэлтгэл, сургуулилтаа хангаж, тэмцээнд оролцоход ийнхүү бэлэн болцгоолоо.

Сонирхуулахад Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь Дэлхийн цэргийн спортын холбооны гишүүний хувьд тэмцээн уралдаан бусад арга хэмжээнд амжилттай оролцож дараах амжилтуудыг гаргаж байсан юм.  

  • 1995 онд чөлөөт бөхийн төрлөөр Монголын Улсын Гавъяат Тамирчин,  Монгол Улсын үндэсний бөхийн дархан аварга хурандаа Г.Өсөхбаяр мөнгөн медаль
  • 1999  онд жүдо бөхийн төрлөөр хошууч П.Нямлхагва алтан медаль
  • 2012 онд буудлагын төрлөөр багийн төрөлд алт, мөнгөн медаль хүртэж байсан бол 2014 онд боксын төрлөөр олон улсын хэмжээний мастер дэд ахлагч Б.Чинзориг алтан медаль, Монгол Улсын Гавьяат Тамирчин Н.Төгсцогт хүрэл медаль, чөлөөт бөхийн тэмцээнээс Монгол Улсын Гавъяат Тамирчин, ахмад Г.Мандахнаран, Монгол Улсын Гавъяат тамирчин ахлагч С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, ОУХМ О.Үйтүмэн нар алтан медаль, ОУХМ, ахлах ахлагч Д.Цогтбаатар, ОУХМ П.Орхон, С/М Ц.Бямбазаяа нар  мөнгөн медаль, С/М Б.Батмагнай хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүд багаараа алтан медаль, эмэгтэй тамирчид 2 дугаар байрт шалгаран түүхэн амжилтын эзэд болж байжээ.

Энэ удаагийн Дэлхийн цэргийн 6 дугаар тоглолтонд Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос Бээжин-2008 зуны олимпийн их наадмын мөнгөн медальт, Дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээний багийн алт, мөнгөн медальт Монголын Улсын Хөдөлмөрийн Баатар, гавъяат тамирчин хошууч О.Гүндэгмаа, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга Монгол Улсын Гавъяат тамирчин ахлагч С.Цэрэнчимэд нарын тэргүүтэй 70 гаруй тамирчид оролцоно.   

Холбоотой мэдээ
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-02 12:52:00 Үзсэн: 287
ТУУХАЙ ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-01-26 14:14:00 Үзсэн: 316
“АЛДАР”-ЫН ТАМИРЧИД БОКСЫН ТӨРӨЛД ИЛҮҮРХЭВ
Нийтэлсэн: 2022-09-19 14:59:43 Үзсэн: 218
"АЛДАР"-ЫН ТАМИРЧИД БУУДЛАГЫН ТӨРӨЛД ТЭРГҮҮЛЖЭЭ
Нийтэлсэн: 2022-09-16 14:49:08 Үзсэн: 185
МОНГОЛ ЦЭРЭГ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООВ
Нийтэлсэн: 2022-08-27 08:46:28 Үзсэн: 238