• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АР ТАЛЫН АНГИУДАД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2017-01-31 14:49:03
Үзсэн: 30

АР ТАЛЫН АНГИУДАД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2017-01-31 14:49:03 Үзсэн: 30



       Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Зэвсэгт хүчний 011, 017, 310, 314 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Батлан хамгаалахын сайдыг дагалдан ЗХЖШ-ын дарга,  дэслэгч генерал Д.Даваа, сайдын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг, БХЯ-ны Ерөнхий хянан шалгагч, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, БХЯ-ны БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан болон албаны бусад хүмүүс  явсан юм.

    Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн хүндэт харуул  Батлан хамгаалахын сайдыг  угтан авснаар тус ангитай танилцах үйл ажиллагаа эхэллээ.  Ангийн аранзал улаан туганд мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлсэн сайд жагсаалын талбайд жигдрэн жагссан цэргийн алба хаагчидтай мэндчилсний дараа ангийн захирагч, хурандаа О.Баянжаргал штабын байрлалд ангийн товч танилцуулгыг сонсгож,  нөөцийн агуулахын үүрэг, үйл ажиллагаатай танилцуулсан юм. Тус ангийн нөөцийн агуулахын чанар стандартыг цаашид сайжруулах шаардлагатай байгаа талаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ  онцолж байлаа.

       Үүний дараа Зэвсэгт хүчний 011, 314 дүгээр ангийн харьяа тусгай байгууламжаар зочилж Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн байрлалд саатсан юм. 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд анги бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож МАХЦ-ийн 5, 6, 7, 8 дугаар дивизийн 232 авто, хуягт техникийг засварлан байлдаанд бэлэн байлгаж эх орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсан түүхэн гавьяагаараа бахархах тус анги өнөө цагт Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж байгаа олон улсын энхийг дэмжих ажиллагаанд байлдааны авто болон хуягт техникийн засвар үйлчилгээг хийж  хүлээлгэн өгч байжээ. Эдгээр техникийн найдвартай хэвийн ажиллагааг цэргийн багт үүрэг гүйцэтгэж байгаа инженер техникийн офицер, засварчин ахлагч нар бүрэн хангаж байгаа талаар захирагч, хурандаа О.Жамбажамц танилцуулсан юм.

      Батлан хамгаалахын сайд тус ангийн цехүүдийн орчин нөхцөлтэй танилцаж, нийт ажилчдад аюулгүй байдалдаа онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг  анхааруулж, тэдний ажилд амжилт хүслээ.

      Дараа нь Барилгын цэргийн гэх тодотголтой Зэвсэгт хүчний 017 дугаар ангид ажиллаж, ангийн товч танилцуулгыг сонсож цэргийн гал тогооны өргөтгөл, цэргийн байр, ангийн туслах үйлдвэр, харуулын байр, хичээлийн танхим, соёл спортын төв зэрэгтэй танилцлаа. “Ангидаа төдийгүй Монгол Улсдаа бүтээн байгуулалтын олон ажлыг хийж байгаа та бүхний чадварт эргэлзэхгүй  байна.  Анги, байгууллагын удирдлага хамт олон төсөв мөнгө хараад гараа хумхиад суусангүй. Хийсэн бүтээсэн ажил арвин цаашид хийхээр төлөвлөсөн ажилч  цөөнгүй байгаад салбарын сайдын хувьд баяртай байна” гэж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ онцлон тэмдэглэлээ.

Ахлагч А.АЛТАНХУЯГ

 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 227