• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНУ-ЫН ТУСЛАМЖИЙГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИЙН ЗАХИРАГЧ НАРТ ГАРДУУЛЛАА
Нийтэлсэн: 2015-10-13 13:51:08
Үзсэн: 42

АНУ-ЫН ТУСЛАМЖИЙГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИЙН ЗАХИРАГЧ НАРТ ГАРДУУЛЛАА
Нийтэлсэн: 2015-10-13 13:51:08 Үзсэн: 42



АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын батлан хамгаалах салбарт буцалтгүй тусламжаар цэргийн зориулалттай 35 ширхэг "Wrangler" загварын автомашиныг гардуулах ёслол өнөөдөр Батлан хамгаалах яаманд боллоо. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, Зэвсэгт хүчний ангийн захирагч нар оролцов. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Монгол Улс, АНУ хоёрын хамтын ажиллагааны чухал суурийг батлан хамгаалах салбар эзэлдэгийг хамгийн эхэнд онцлов. Тэрээр цаашид хэлэхдээ өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй Ирак, Афганистан улсад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд үүргээ амжилттай гүйцэтгэж байсан юм" хэмээгээд тусламжийн автомашиныг Зэвсэгт хүчний ангийн захирагч нарт гардуулан өгсөн юм.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 331
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226