"Хааны Эрэлд-2016" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Ази-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Харри Харрис өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабт зочилж Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал Д.Даваа нар уулзлаа.
Уулзалтаар хоёр орны батлан хамгалах салбарын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Уулзалтад ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөлийн гишүүд, АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Женифер Галт нарын төлөөлөгчид байлцав.







