• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭРГЭЖЛИЙН АХЛАГЧ БЭЛТГЭХ ТӨВИЙН СОНСОГЧИД “ЦЭРГИЙН ТАНГАРАГ” АА ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2015-11-05 10:50:12
Үзсэн: 44

МЭРГЭЖЛИЙН АХЛАГЧ БЭЛТГЭХ ТӨВИЙН СОНСОГЧИД “ЦЭРГИЙН ТАНГАРАГ” АА ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2015-11-05 10:50:12 Үзсэн: 44



ЗХЖШ-ын даргын тушаалаар сонгон шалгаруулалтад тэнцсэн Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн бие бүрэлдэхүүн “Цэргийн анхан шатны бэлтгэл” сургалтандаа амжилттай суралцаж Монгол Улсын Цэргийн тангарагаа өргөлөө.

Энэхүү ёслолын арга хэмжээнд Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагчын үүргийг түр орлон гүйцэтгэгч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын сургалтын хэлтсийн дарга хурандаа Д.Дугаррагчаа, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Д.Оюунболд, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагч хурандаа Б.Дэлгэрцог, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч дэд хурандаа С.Болдбаатар нар болон сонсогчдын ар гэрийн төлөөлөл оролцолоо.

Эр цэргийн тангарагаа өргөж байгаа эдгээр бие бүрэлдэхүүн нь 10 дугаар сарын 05-ны өдрөөс нэг сарын турш цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл хангах, цэргийн албанд дасгах, анхан шатны бэлтгэл гэсэн 2 үе шаттайгаар сургалтыг зохион байгуулж явууллаа. 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 331
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226