Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны 2015-2016 оны хичээл, сургуулийн нээлтийн арга хэмжээ боллоо. Энэ үеэр өнгөрсөн аравдугаар сард БНСУ-д болсон Дэлхийн цэргийн спортын 6 дугаар Их наадамд амжилт үзүүлсэн баг тамирчдад Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагнаж урамшуулсан юм. Энэхүү арга хэмжээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч, хурандаа Д.Номт, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр нар оролцов. Мөн Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан нарын хүчний байгууллагын спорт хороодын удирдлагууд орлцсон юм.


