Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын цэргийн багийн III ээлжийн бие бүрэлдэхүүн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “НАТО”-гийн медалиар шагнууллаа.
Уг арга хэмжээнд Кабулын хамгаалалтын хүчний захирагч бригадын генерал Айн Томас, баазын орлогч дарга дэдхурандаа Рэйн Сигрейвис зэрэг хүндэт зочид уригдан оролцож, цэргийн багийн бие бүрэлдэхүүнд НАТО-гийн медалийг гардуулан өглөө.Төгсгөлд нь баазын удирдлага болон хүндэт зочдод цэргийн багийн бие бүрэлдэхүүний бэлтгэсэн урлагийн болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг үзүүлж сонирхууллаа.






