Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмыг цэргийн багийн бие бүрэлдэхүүн болон Афганистан Улсын Мазар-И Шариф хотын “Мармал” баазад үүрэг гүйцэтгэж байгаа гадаадын цэргийн багуудын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй хамтран тэмдэглэн өнгөрүүллээ.
Баярын арга хэмээний үеэр цэргийн багийн бие бүрэлдэхүүний дунд 32 бөхийн барилдаан зохион байгуулж.
Түрүү бөхөөр дэслэгч Ч.Гомбосүрэн
Үзүүр бөхөөр ахлагч Т.Баярцогт
Шөвгийн 4-т ахмад М.Батболд , ахлагч Ц.Батзаяа нар тус тус шалгарсан байна.
Гадаадын цэргийн алба хаагчдад үндэсний их баяр наадмын талаар товч танилцуулга хийж, үндэсний бөхийн үзүүлэх барилдаан, монгол ардын урлагийг сурталчилсан шагайн харваа, алаг мэлхий өрөх, чанга шивнээ хөгжөөнт тэмцээн уралдааныг зохион байгуулж, цэргийн багийн бие бүрэлдэхүүний бэлтгэсэн урлагийн хэсэгчилсэн концерт тоглож, монгол үндэсний хоолоор үйлчилжээ.




