• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ӨМНӨД СУДАНД ЭНХИЙГ САХИУЛАХ VI ЭЭЛЖИЙН ДАЙЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2016-07-27 10:18:22
Үзсэн: 80

ӨМНӨД СУДАНД ЭНХИЙГ САХИУЛАХ VI ЭЭЛЖИЙН ДАЙЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2016-07-27 10:18:22 Үзсэн: 80



      Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний YI ээлжийн бие бүрэлдэхүүн Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Р.Сүхбат болон БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийнхний төлөөлөл оролцлоо.

"UNMISS" ажиллагаанд оролцож буй НҮБ-ын мандаттай цэргийн багийн бие бүрэлдэхүүн тус улсын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, ард иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалах үүргийг хүлээдэг.

        Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн өмнөх таван ээлжийн энхийг сахиулагчид үүргээ нэр төртэй биелүүлэхдээ хүмүүнлэгийн үйлс, бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцсоныг нутгийн ард бахархан өгүүүлдэг. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй утсаар ярихад манай энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэл сайн байгааг дурдаад, энхийг сахиулагчдыг цагт нь ээлж солиулах талаар ярьсан ёсоор болж, YI мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зориход бэлэн боллоо.

           Манай улс 2012 оноос энэхүү ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд ээлжинд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс гадна Онцгой байдал, Хил хамгаалах, Цагдаа гээд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 100 гаруй алба хаагч багтсан бөгөөд 40 гаруй эмэгтэй алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ.

Батальоны захирагч, хурандаа Б.Бат-Эрдэнэ:

            -БНӨСУ дахь НҮБ-ын  UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх YI ээлжийн бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өмнөх сургалтаа амжилттай хангасан. Бид энэ хугацаанд бие бүрэлдэхүүнийг ажиллагааны үүрэгт сурган дадлагажуулах, эвсэг нөхөрсөг гар нийлэмжтэй хамт олныг бүрдүүлэх зорилго дэвшүүлэн бодит цагийн байдалд ойртсон нөхцөлд сургалт дадлагаа эрчимтэй зохион байгуулан явууллаа. Батльоны өмнө тавигдсан үүрэг, ажиллагааны өмнөх бэлтгэлийг хангахад БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хамт олон, сургагч багш нарын дэмжлэг туслалцаа их байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

            Бид бүхэн Та бүхний захиас даалгаврыг гүнээ ухамсарлаж, ажиллагааны өмнөх бэлтгэлд олж авсан мэдлэг дадлагаа улам бататгаж, өмнөх ээлжийн байр суурийг бүтээлчээр үргэлжлүүлж, үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирнэ гэдэгтээ итгэл төгс байна гэлээ.

            Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн ахлагч Ч.Эрдэнэбатын гэргий Ч.Сүрэнмаа:

            -Энхийг сахиулах ажиллагаанд 2 дахь удаагаа оролцож байгаа ханьдаа болон хамтран үүрэг гүйцэтгэж буй хамт олон Та бүгдэд амжилт хүсье. Та бүхэн бие биедээ туслаж, хатуужилтай, сахилга зохион байгуулалттай байж, ар гэртээ санаа зоволгүй эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирээрэй гэж захиж байна.

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423