Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн инженерүүдийн хамтарсан хамтарсан сургууль гурав дахь жилдээ амжилттай эхэллээ. 2015 онд хамтарсан сургуулийг зохион байгуулж, энэхүү сургалтаар японы цэргүүд зам барих ур ухаанаа хоёр сар гаруйн хугацаанд манай цэргүүдэд заасан бол энэ удаа сургалтаа улам чамбайруулж, лавшруулан зааж өгөхөөр ажиллаж байна. Хамтарсан сургуулийн нээлтэд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ерөнхий командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад суугаа Японы Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтанууд оролцсон юм. Хамтарсан сургууль 45 хоногийн хугацаатай үргэлжилнэ.
