• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗУУН ЖИЛИЙН ОЙГ НЬ ТЭМДЭГЛЭВ
Нийтэлсэн: 2016-03-25 09:37:21
Үзсэн: 35

ЗУУН ЖИЛИЙН ОЙГ НЬ ТЭМДЭГЛЭВ
Нийтэлсэн: 2016-03-25 09:37:21 Үзсэн: 35



Монголын Ардын Армийн Улс төрийн газрын орлогч дарга, Барилгын цэргийн Улс төрийн хэлтсийн дарга, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хошууч генерал Чимэдийн Данзангийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Чимэдийн Данзан агсны мэндэлсний 100 жил” дурсамж уулзалт Монгол цэргийн музейд боллоо. Барилгын цэргийн 80 жилийн ойн хүрээнд болсон эл арга хэмжээний үеэр генералын нэрэмжит булан нээж, ахмад дайчид, төрөл төрөгсөд, төрсөн нутгийнх нь хүмүүс үг хэлж, урлаг, уран сайхны тоглолт болж, буурал генералыг санан дурсав. Ч.Данзан 1916 онд Сүхбаатар аймгийн Хонгор, одоогийн Баяндэлгэр сумын нутаг “Таван толгой” гэдэг газар мэндэлжээ. Тэрээр 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг 14 аймаг, хот, 140 сумын нутагт барилгын цэргийн 30 шахам анги, байгууллага, 20.000 гаруй хүнийг төвлөрүүлэн удирдаж байсан шилдэг удирдагч байжээ.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226