• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ХААНЫ ЭРЭЛД-2018” СОЁЛЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Нийтэлсэн: 2018-06-29 15:36:08
Үзсэн: 94

“ХААНЫ ЭРЭЛД-2018” СОЁЛЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Нийтэлсэн: 2018-06-29 15:36:08 Үзсэн: 94



    “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд олон улсын соёлын наадмыг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний зорилго нь даян дэлхийн энх тайвны төлөө нэгдсэн орон орны энхийг сахиулагчдын нөхөрлөлийг урлаг, соёлоор дамжуулан бэхжүүлэх, олон үндэстний цэргийн алба хаагчдад улс үндэстнүүдийн соёл урлаг, зан заншлыг харилцан сурталчлахад чиглэгдсэн юм.
Энэ жил анх удаагаа зохион байгуулагдсан тус соёлын наадамд Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдээс гадна тус сургуульд оролцогч АНУ, Балба, Катар, БНСУ, БНХАУ, Япон зэрэг орны цэргийн алба хаагчид үндэсний урлаг соёлын үзүүлбэрээ сонирхуулсан юм.
Түүнчлэн “Хурд” хамтлаг болон “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчид ая дуугаа өргөсөн бөгөөд уг наадмыг 20 гаруй орны 2000 орчим цэргийн алба хаагчид сонирхон хамтдаа дуулж, бүжиглэлээ. 

    Тус олон улсын сургуулийг зохион байгуулагчид болон оролцогч орнуудын зүгээс энэхүү арга хэмжээг зохион байгуулсанд талархан хүлээн авч, цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах хүсэлтэй байгаа илэрхийлж байлаа.

Холбоотой мэдээ
ХААНЫ ЭРЭЛД СУРГУУЛЬ ХААЛТАА ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2022-06-21 08:59:49 Үзсэн: 246
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-06-09 08:21:42 Үзсэн: 226
ХАМТАРСАН ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-05-14 18:36:49 Үзсэн: 476
“MPAT TEMPEST EXPRESS-36” СУРГУУЛЬ
Нийтэлсэн: 2019-12-13 19:30:46 Үзсэн: 247