• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2019-04-10 18:06:35
Үзсэн: 77

ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2019-04-10 18:06:35 Үзсэн: 77



       Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зориход бэлэн болж, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлэгдэл болсон Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.

       Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командалын удирдлага болон цэргийн багийн бие бүрэлдэхүүний ар гэрийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423