• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

КАТАР УЛСАД ЯВАГДСАН ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬД МАНАЙ АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2019-04-16 16:33:21
Үзсэн: 103

КАТАР УЛСАД ЯВАГДСАН ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬД МАНАЙ АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2019-04-16 16:33:21 Үзсэн: 103



            Катар Улсад зохион байгуулагдсан “Хамтын ажиллагаа” олон улсын хээрийн сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнээр ахлуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын рот амжилттай оролцсон мэдээ ирлээ. Энэхүү сургуульд Монгол Улс, АНУ, БНТУ, Катар улсын Зэвсэгт хүчин хамтран оролцсон бөгөөд Оман, Кувейт Улсын Хуурай замын цэргийн хүчний бүрэлдэхүүн ажиглагчаар оролцжээ. “Хамтын ажиллагаа” олон улсын сургууль нь газар орныг үнэлэх, удирдлага холбоог зохион байгуулах, орчин үеийн зэвсэглэл техник хэрэгсэлтэй танилцах, команд штабын сургууль явуулах гээд хэд хэдэн үе шаттайгаар явагдсан байна.

          Харилцан туршлага солилцох энэ сургуулийн хаалтын арга хэмжээнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Катар Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ганим Бин Шахеен Аль Ганимтай уулзалт хийн, хоёр орны цэргийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
ХААНЫ ЭРЭЛД СУРГУУЛЬ ХААЛТАА ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2022-06-21 08:59:49 Үзсэн: 246
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-06-09 08:21:42 Үзсэн: 226
ХАМТАРСАН ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-05-14 18:36:49 Үзсэн: 476
“MPAT TEMPEST EXPRESS-36” СУРГУУЛЬ
Нийтэлсэн: 2019-12-13 19:30:46 Үзсэн: 247