• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Т.ДУЛАМДОРЖ ЦЭРГИЙН БАГИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2019-06-26 13:54:58
Үзсэн: 63

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Т.ДУЛАМДОРЖ ЦЭРГИЙН БАГИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2019-06-26 13:54:58 Үзсэн: 63



      ИБНАУ-д явагдаж буй /НАТО/-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт Хүчний цэргийн хамгаалалтын ротын X ээлжийн цэргийн багийн  бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна.

     Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганбат, Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа С.Самдангэлэг нар  энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд ажиллагааны газар оронд очин цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтэй танилцсан.

      Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд цэргийн багийн бие бүрэлдэхүүнтэй уулзан Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний шинэчлэл, улс орны бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, сахилга зохион байгуулалт сайтай, мэргэжлийн өндөр ур чадвар гарган үүргээ амжилттай биелүүлэхийг хүслээ.

     Түүнчлэн Монгол Цэргийн спортын уралдаан тэмцээн 6 дугаар сарын 21-ний өдөр “Мармал” баазад байгуулагдсан. Энэхүү спортын тэмцээнд сагсан бөмбөг, элсний гар бөмбөгийн төрөлд манай улсын X ээлжийн баг тамирчид амжилттай оролцсон төдийгүй тэргүүн байрын шагналыг хүртжээ.

Эх сурвалж: Зэвсэгт Хүчний Жанжин Штаб

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423