• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭС АЗИ ТИВИЙН АВАРГА ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2023-08-09 16:20:16
Үзсэн: 171

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭС АЗИ ТИВИЙН АВАРГА ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2023-08-09 16:20:16 Үзсэн: 171



          Мас-Рестлинг буюу модон барилдааны спорт манай улсад шинээр хөгжиж байгаа спортын төрөл юм. Уг спорт нь Оросын Холбооны Улсын Сахагийн ард түмний үндэсний өв соёлын нэг бөгөөд Монгол Улсын хувьд Олон улсын мас-рестлингийн холбоонд 2012 онд элсэн орж, 2014 оноос улсын аварга шалгаруулах тэмцээнийг тасралтгүй зохион байгуулж ирснээр энэхүү спортын төрөл олон нийтэд танигдаж эхэлсэн юм. Одоогоор манай улсад модон барилдааны төрлөөр нийт 100 гаруй тамирчин хичээллэж тив, дэлхийн аваргын тэмцээнүүдэд амжилт үзүүлсээр байна.

        Энэ онд Монголын мас-рестлингийн холбоо анх удаагаа өсвөр, насанд хүрэгчид, үнэмлэхүй гэсэн 3 жингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулав. Уг тэмцээнд Монголын модон барилдааны холбооны тамирчид нийтдээ 8 алт, 14 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр насанд хүрэгчдийн баг 167 оноогоор дэд байр, өсвөрийн баг тамирчид 146 оноогоор тэргүүн байрт шалгарч алтан цомын эзэд болжээ.

         Уг тэмцээнд Монгол Улс болон Зэвсэгт хүчний Агаарын цэргийг төлөөлөн Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар тусгай ротоос насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд ахлагч Б.Хүрэлбаатар, -65 кг-ын жинд ахлагч Ц. Пүрэвсүрэн, эмэгтэйчүүдийн -65 кг-ын жинд дэд ахлагч Х.Лхагвадолгор нарын 3 тамирчин оролцсон юм. Тэдний дотроос насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн -65 кг-ын жинд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар тусгай ротын планшетчин дэд ахлагч Х.Лхагвадолгор хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -65 кг-ын жинд өрсөлдсөн Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар тусгай ротын харуулчин ахлагч Ц.Пүрэвсүрэн алтан медаль хүртэж анхны Азийн аварга болсон юм.

 

          Ахлагч Цэрэнцогзолын Пүрэвсүрэн нь 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. 2003-2013 онд тус сумын Ерөнхий боловсролын  сургууль, 2014-2015 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийн Ахлагчийн сургуульд суралцсан ба наводчик мэргэжлээр төгссөн. Тэрээр цэрэгжилтийн спортын туухай өргөлтийн төрөлд Монгол Улсын спортын мастер цолтой тамирчин.

         Ази тивийн аваргын болзлыг хангасан ахлагч Ц.Пүрэвсүрэнтэй уулзахад “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээндээ түрүүлсэндээ баяртай байна. Энэхүү тэмцээнд оролцсон нийт баг тамирчдад баяр хүргэе. Мас–рестлинг нь дэлхий нийтэд шинээр хөгжиж буй спортын төрөл төдийгүй бие бялдарыг өв тэгш хөгжүүлэх, хурд, хүч, тэсвэр тэвчээр шаардсан сонирхолтой спорт юм. Та бүхэн энэхүү спортоор хичээллээрэй” гэдгийг онцоллоо.

хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226