• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЛБА ХААГЧИД СУМ, ОРОН НУТАГТ АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2023-05-22 12:57:38
Үзсэн: 103

АЛБА ХААГЧИД СУМ, ОРОН НУТАГТ АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2023-05-22 12:57:38 Үзсэн: 103



          Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хангах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд томилогдсон бүрэлдэхүүн ангийн ногооны талбайн хашааг төхөөрөмжлөх, ногооны талбайг услах, ойр орчмын хогийг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

        Мөн 2023 оныг “Залуу офицерын манлайллын жил” болгон зарласантай холбогдуулан тус ангийн цэргийн алба хаагчдыг чадваржуулах, хувь хүний хөгжлийг дэмжих, бусдыгаа зөв үйлд уриалан дуудаж, удирдан манлайлах чадварыг нь нэмэгдүүлэх, цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх ажлыг үе шаттайгаар төлөвлөн явуулж байна.

        Уг ажлын хүрээнд залуу офицеруудын төлөөлөл 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд Зэвсэгт хүчин, ангийн үйл ажиллагааг сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж явууллаа.

         Энэ үеэр тус сумын ерөнхий боловсролын 5-12 дугаар ангийн нийт сурагчдад “Залуу үе-эх орны ирээдүй” сургалт, мөн сум, орон нутгийн иргэдэд ахмад Б.Баасанжаваар удирдуулсан үлээвэр найрал хөгжмийн “Таванбогд” цахилгаан хөгжмийн бүрэлдэхүүн урлагийн хэсэгчилсэн тоглолтоо үзүүлсэн нь тэдний талархлыг хүлээсэн бүтээлч ажил боллоо.

Дэслэгч Т.БЯМБАСҮРЭН

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226