Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг энэ оны 4 дүгээр сард хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтаар ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган болон тус Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе Брайн Харт нартай Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон, цаашид Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа, харилцааг хөгжүүлж, хамтран ажиллахаа мэдэгдэв.
ЭНХИЙГ ДЭМЖИХ, ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС