• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД З.АТЕШИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2023-04-25 11:28:44
Үзсэн: 140

ЗХЖШ-ЫН ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД З.АТЕШИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2023-04-25 11:28:44 Үзсэн: 140



         Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба 2023 оны 04 дүгээр сард Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш, Батлан хамгаалахын атташе хурандаа Өзгүр Назым Унсал нарыг хүлээн авч хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагааны талаар уулзаж ярилцлаа.

      Уулзалтын төгсгөлд Элчин сайд Зафер Атеш Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямбад болон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Турк Улсад энэ оны 2 дугаар сарын 6-ны өдөр тохиосон газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт Монгол Улсаас эрэн хайх, аврах багийг илгээн 10 хоногийн хугацаанд 8 хүний амийг аварч, 700 гаруй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн явдалд гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

ЭНХИЙГ ДЭМЖИХ, ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226