• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЦУГЛАРАЛТ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2023-01-26 14:36:39
Үзсэн: 294

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЦУГЛАРАЛТ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2023-01-26 14:36:39 Үзсэн: 294



         Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2023 оны стратегийн цугларалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

         Энэ удаагийн цугларалтад Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнээс гадна Батлан хамгаалах яам болон төрийн цэргийн байгууллагуудын удирдлага, аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нар оролцсон юм.

        Цугларалтын төгсгөлд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цугларалтад оролцсон нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлж, үүрэг өгсний дараа хамтран ажилласан төрийн цэргийн байгууллагуудын удирдлагуудад гэрчилгээ, дурсгалын зүйл гардуулав.

        Мөн энэ үеэр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, ЗХЖШ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэх зөвлөлийн дарга хурандаа Ж.Өсөхбаяр Зэвсэгт хүчний 2022 оны сахилгын дүнг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг танилцуулав.

        Үүний дараа Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын дунд зарласан "Цэргийн алба, сахилгын зөрчилгүй нэгтгэл, анги, байгууллага" шалгаруулах уралдааны дүнг танилцуулж, уг шагналыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба гардууллаа. Энэхүү уралдааны нэгдсэн дүнгээр тэргүүн байрт Зэвсэгт хүчний 256, дэд байрт 338, гутгаар байрт 124, тусгай байрт 015, 353, 331 дүгээр анги шалгарсан юм.

        Энэхүү цугларалтын төгсгөлд Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнуудад хандан ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба үг хэлж, энэ онд хэрэгжүүлэх үндсэн арга хэмжээнүүдийг танилцуулсны зэрэгцээ хэд хэдэн чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226