• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН АЛБА, САХИЛГЫН ЗӨРЧИЛГҮЙ НЭГТГЭЛ, АНГИ, БАЙГУУЛЛАГА ШАЛГАРУУЛНА
Нийтэлсэн: 2022-12-14 10:46:50
Үзсэн: 251

ЦЭРГИЙН АЛБА, САХИЛГЫН ЗӨРЧИЛГҮЙ НЭГТГЭЛ, АНГИ, БАЙГУУЛЛАГА ШАЛГАРУУЛНА
Нийтэлсэн: 2022-12-14 10:46:50 Үзсэн: 251



          Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын баталсан удирдамжаар 2022 онд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын дунд “Цэргийн алба, сахилгын зөрчилгүй тэргүүний нэгтгэл, анги, байгууллага” шалгаруулах болзолт уралдааныг зарласан. ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар I шатны шалгаруулалтыг харьяа нэгтгэл, анги, байгууллагуудтайгаа зохион байгуулж дүнгээ гаргасан.

          Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын цэргийн алба, сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын үр дүнг тодорхойлох, цэргийн албыг бэхжүүлэх ажлын бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой тус уралдааны II шатанд Зэвсэгт хүчний 015, 124, 256, 331, 338, 353 дугаар ангиуд шалгаруулалтад хамрагдах юм.

         Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар ахлуулсан комиссын бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний “Цэргийн алба, сахилгын зөрчилгүй тэргүүний нэгтгэл, анги, байгууллага” шалгаруулах болзолт уралдааны II шатны шалгаруулалтыг 2022 оны 12 дугаар сарын 12-ноос 28-ны өдрүүдэд зохион байгуулан явуулж байна.

          Комиссын бүрэлдэхүүн цэргийн алба, сахилга хариуцлагыг бэхжүүлэх үндсэн зорилгын хүрээнд явагдаж буй уралдааныг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Зэвсэгт хүчний 353 дугаар ангиас эхлүүлж, 2022 оны 12 дугаар сарын 13-ний өдөр Зэвсэгт хүчний 015 дугаар ангид тус тус ажиллав.

         Цаашид удирдамжид заагдсан чиглэлүүдээр шалгаруулалтыг хуваарийн дагуу зохион байгуулан явуулж Зэвсэгт хүчний тэргүүний нэгтгэл, анги, байгууллага шалгаруулах уралдааны дүнг уламжлал ёсоор Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтын үеэр танилцуулан, шагналыг гардуулан өгөх юм.

Ахмад Б.ЖАВХЛАНТӨГС

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226