Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгийн газраас ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, нэгтгэл ангий, салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан бүтэц, ажилтнууд, материал хэрэгсэл хариуцсан албан тушаалтнуудтай цахим сургалт зохион байгуулж байна.
Уг цахим сургалтаар ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг хийх аргачлал, зөвлөл (офицер)-ийн гүйцэтгэх эрх, үүргийн талаар, Материал хэрэгсэл хариуцсан албан тушаалтнуудад мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч, харилцан санал солилцсон сургалт болж байна.
Дэд хурандаа Б.Гэрэлт-Од