• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2022-10-25 15:14:52
Үзсэн: 191

САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2022-10-25 15:14:52 Үзсэн: 191



        ЗХЖШ-ын дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн анхдугаар хуралдааныг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, ЗХЖШ-ын дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн дарга бригадын генерал С.Ганбямба удирдан энэ сарын 25-ны өдөр зохион байгуулав.

        Энэхүү хуралдаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Н.Гантулга, Материал техникийн газрын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Х.Санчирдорж, Захиргааны удирдлагын хэлтсийн захиргааны удирдлагын ахлах мэргэжилтэн хошууч О.Нямцогт, Санхүүгийн хэлтсийн төсвийн төлөвлөлт, санхүүжилтийн ахлах мэргэжилтэн хурандаа П.Эрдэнэбаяр, Сургалт, бэлтгэлийн газрын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн төлөвлөлтийн мэргэжилтэн хошууч Э.Батжаргал, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалуудын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа С.Жаргалсайхан, Г.Чулуунзагд, Л.Мөнхбат, О.Нацагдорж, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Балжинням нарын гишүүд оролцов.

      Хуралдааны эхэнд ЗХЖШ-ын Жендэрийн асуудал хариуцсан ажилтан бөгөөд Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн олон улсын гэрээ, эрх зүйн мэргэжилтэн ахмад Б.Золжаргал “Зэвсэгт хүчинд Жендэрийн эрх тэгш байдлын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал”-ын талаар танилцуулга хийсэн юм.

         Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалуудын болон Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар командлал, удирдах газарт Жендэрийн эрх тэгш байдлын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийв.

       Хуралдааны төгсгөлд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба ЗХЖШ-ын дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн орлогч дарга, нарийн бичгийн дарга болон гишүүдэд хандаж үүрэг чиглэл өгсөн юм. Тэр бээр “Батлан хамгаалах салбар нь үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан нэг хүйс давамгайлдаг хэдий ч Жендэрийн тэгш байдлын зарчмаар эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, охид, хөвгүүд зэрэг олон бүлгийн хүмүүсийн оролцоог ханган тэдний саналыг авдаг, зөвшилцдөг үр дүн бүхий тогтолцоог хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна. Үүний нэг жишээ нь Зэвсэгт хүчний хүний нөөцийн төлөвлөлт, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд зөвлөх чиг үүрэг бүхий ЗХЖШ-ын дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөл байгуулан ажиллаж байгаа явдал юм. Тус салбар зөвлөл нь ЗХЖШ-ын даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/601 дүгээр тушаалаар шинэчлэгдэн байгуулагдсан юм. Өнөөдрийн хуралдаанаар ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалууд, удирдах газрын Жендэрийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлыг хөндсөн нь чухал арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна. Цаашид салбар зөвлөлийн хурлыг тогтмолжуулан улирал тутамд зохион байгуулах, хурлаас гарсан шийдвэрийг ажил хэрэг болгох талаар салбар зөвлөлийн гишүүд санаачилгатай, хариуцлагатай ажиллах шаардлагатайг онцолсон юм. Мөн жендэрийн сургалт, сурталчилгааны ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах, Зэвсэгт хүчний удирдлагын бүрэлдэхүүний жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалтад хамруулах, сургалт зохион байгуулах хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226