• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХЭЭР ХЭВТЭХ ЯС НЭГ, ХЭВЛИЙД УРСАХ ЦУС НЭГ ТЭД БОЛ ЭЛИТИЙН БАТАЛЬОН
Нийтэлсэн: 2022-10-21 13:40:08
Үзсэн: 255

ХЭЭР ХЭВТЭХ ЯС НЭГ, ХЭВЛИЙД УРСАХ ЦУС НЭГ ТЭД БОЛ ЭЛИТИЙН БАТАЛЬОН
Нийтэлсэн: 2022-10-21 13:40:08 Үзсэн: 255



          Ард олондоо Элитийн батальон хэмээн алдаршсан Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн 50 жил, Мотобуудлагын мэргэжлийн тусгай батальон байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хурал ёслол төгөлдөр болж байна.

          Эл баярын хуралд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, ТХЦ-ийн командлагч бригадын генерал Б.Баатар, Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай нарын тэргүүтэй БХЯ, ЗХЖШ төлөөлөл, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн үе үеийн захирагч, удирдлага, хамт олон, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчдын төлөөлөл хүрэлцэн иржээ.

         Зэвсэгт хүчний 150 дугаар анги нь 1972 оноос Ардын армийн ноён нуруу болсон офицеруудын шадар туслагч бага дарга, бага мэргэжилтнийг бэлтгэх эрхэм үйлсийг түүчээлж, улмаар 1997 онд Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд Батлан хамгаалахын сайдын 1997 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар тайван цагийн бүтэц, орон тоонд шилжиж, зохион байгуулалтаараа байлдааны болон тусгай үүрэг гүйцэтгэх, Энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадвар бүхий Мотобуудлагын мэргэжлийн тусгай батальон болон шинэчлэн байгуулагдсан түүхтэй.

         Тус анги нь үүсгэн байгуулагдсан цагаасаа шинэ цагийн Зэвсэгт хүчний мэргэжлийн цэргийн суурийг тавьж Энхийг дэмжих болон Олон Улсын цэргийн ажиллагаануудад анхдагч нь байж, ангийнхаа Байлдааны туганд алдар гавьяа, амжилт бүтээлийн баталгаа болсон Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоо хүндэтгэлтэйгээр залжээ. Тухайлбал эл анги нь “Зэвсэгт хүчний тэргүүний анги” болзлыг хоёр удаа, Биеийн тамир, спортын уралдаан тэмцээнээр хошуучлагч ангийн болзлыг 16 дахь удаагаа хангаж алдар хүндээ бататгасаар ирсэн дайчин уламжлал нь өнөөгийн Тусгай хүчний цэргийн суурь хэрхэн тавигдаж ирснийг гэрчлэж буй юм.

           Офицеруудын ордны их танхимыг дүүргэн чуулсан, эх орноо батлан хамгаалах үйлс, тус ангидаа хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ахмад дайчид, алба хаагчид, үе үеийн захирагч нар босож Цэргийн гавьяаны улаан тугийн одонт эл ангийнхаа байлдааны тугийг хүндэтгэлийн байранд ёслол төгөлдөр залснаар баярын хурлын үйл ажиллагаа эхэлж байна.

          Ангийн захирагч хурандаа Б.Олзбаяр түүхт ойн баярт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн зэрэгцээ элитийн батальоны түүхэн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлсэн юм.

         Үргэлжлүүлэн ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, Тусгай хүчний цэргийн командлагч Б.Баатар, ангийн ахмад дайчдын төлөөлөл бие бүрэлдэхүүнд баяр хүргэж үг хэллээ.

          Мөн энэ үеэр эл анги, Зэвсэгт хүчиндээ он удаан жил үр бүтээлтэй ажилласан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, зарим алба хаагчдад Төрийн одон медаль гаруулж, салбар, байгууллагын дурсгалын зүйлсээр шагнаж байна.

         Түүхт ойн баярын хурлыг жаргааж ЦДБЭЧ-ын хамт олон шилдэг уран бүтээлийн дээжсээ үзэгч олонд өргөн толилуулсан нь халуун алга ташилт, зон олны бахархал, талархал дүүрэн үгсээр цалгин байв.

Эх сурвалж "Соёмбо" редакц

Ө.НАСАНТОГТОХ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226