• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
Нийтэлсэн: 2022-10-19 15:09:56
Үзсэн: 255

САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
Нийтэлсэн: 2022-10-19 15:09:56 Үзсэн: 255



         ЗХЖШ-ын Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хуралдааныг энэ сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Хуралдааныг ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах удирдсан ба уг хуралдаанаар “Зэвсэгт хүчний туршилт, судалгаа, инновацын шилдэг бүтээлийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн бүтээлүүдийн тухай” асуудлыг хэлэлцлээ.

         2022 оны шилдэг бүтээлийн сонгон шалгаруулалтын “Цэргийн инновацын дэвшлийн бүтээл” номинацид Зэвсэгт хүчний 189 дүгээр ангиас “Цэргийн алба хаагчийн эрх зүйн лавлах” аппликейшн, Цэргийн технологийн дэвшлийн бүтээл номинацид Зэвсэгт хүчний 325 дугаар ангиас “Радио саатуулга тавих төхөөрөмж”, “Ерөнхий цагийн электрон планшет” төсөл, Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас “Зэвсэгт хүчний нэгтгэл, ангид орчин үеийн холбоо, мэдээлэл, технологийн төрөлжсөн системүүдийг нэвтрүүлэх” төсөл.

          “35 хүртэлх насны залуу судлаачийн бүтээл” номинацид Зэвсэгт хүчний 189 дүгээр ангиас “Сэтгэл зүйн сорил, судалгаа” вэб программ, аппликейшн, Зэвсэгт хүчний 353 дугаар ангиас “Электрон онооны самбар”, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангиас “Зэвсэгт хүчний ууланд авиралтын заавар”, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангиас “Зэвсэгт хүчний шүхэр бэлтгэлийн дүрэм”.

         “Шинэ бүтээл, оновчтой санал бүтээл” номинацид Зэвсэгт хүчний 189 дүгээр ангиас “Тэрбум мод” вэб программ, Зэвсэгт хүчний 065 дугаар ангиас “Дрон эсэргүүцэх систем”, Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас “Монгол эр, цэрэг, тусгайгийнх”, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангиас “Тэсрэх сум, галт хэрэглэл, багаж хэрэгсэл болон албаны нохойг тээвэрлэх зориулалттай тусгай чиргүүл”, Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас “Ойрын зайн хурдан буудлагын бай төхөөрөмж” зэрэг шинжлэх ухаан, технологи, инновацын бүтээлүүд өрсөлдөж байна.

           Энэ талаар ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрахаас тодруулахад, “Бид бүхэн Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудаас ирүүлсэн бүтээлүүдийг хэлэлцэн шалгаруулж байгаа бөгөөд шалгарсан бүтээлүүдийг Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2022 оны “Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл” шалгаруулах уралдаанд өрсөлдүүлнэ. Зэвсэгт хүчинд шинжлэх ухаан, технологи, инновацын үр дүнг нэвтрүүлэх, түүний хөгжлийг дэмжих, цэргийн алба хаагчдын идэвх, санаачилгыг өрнүүлэх, оюуны чадавх, мэдлэгийг арвижуулах, шилдэг бүтээлүүдийг ирүүлж, зэвсэгт хүчний үйл ажиллагаанд бүтээлчээр нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж буй Төрлийн цэргийн командлал, удирдах газар, харьяа нэгтгэл, ангийн удирдлага, инженерүүдэд талархал илэрхийлье” гэдгийг онцоллоо.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226