БНСУ-ын Өмнөд Чүннам муж, Герюн хот, Батлан хамгаалах яам, Нэгдсэн хүчний Хуурай замын хүчнээс хамтран зохион байгуулж буй “Дэлхийн цэргийн соёлын наадам-2022” арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 7-ноос 23-ны өдрүүдэд Герюн хотод зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс ЗХЖШ-ын харьяа Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчдийн баг оролцож байгаа бол АНУ, БНСУ, ИБУИНХУ, Вьетнам, Тайланд, Франц, Индонез, Малайз зэрэг улсын цэргийн хөгжмийн багууд мөн оролцож байна.
Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн хамтын ажиллагаа, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэх зорилготой тус наадмын үеэр БНСУ-ын Нэгдсэн хүчин болон БНСУ-д байрлаж буй АНУ-ын хүчний зарим техник, хэрэгслийг дэлгэн танилцуулж, Солонгосын агаарын цэргийн хүчний Black eagles баг агаарын үзүүлбэр үзүүлж байна.
ЗХЖШ-ын харьяа Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн багийн тоглолт дараах хуваарьтай байгаа бөгөөд БНСУ-д оршин сууж буй иргэд Та бүхэн арга хэмжээнд оролцож, тоглолтыг үзэж, сонирхохыг урьж байна.
ТОГЛОЛТЫН ХУВААРЬ
10 дугаар сарын 15-22-ны өдрийг хүртэл өдөр бүр
11:30 Талбайд жагсах
13:30 Төв талбайд тоглолт
15:30 Жагсаалын үзүүлбэр
10 дугаар сарын 23-ны өдөр
15:00-16:45 Хаалтын ажиллагаа, БНСУ-ын Цэргийн хөгжмийн багтай хамтарсан тоглолт
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам
Эх сурвалж “Соёмбо” сонин