• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Байлдагч А.ЦОГБАДРАХ: ТӨМС, ХҮНСНИЙ НОГООГ ХУРААН АВАХ АЖИЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙНА
Нийтэлсэн: 2022-09-28 18:37:59
Үзсэн: 176

Байлдагч А.ЦОГБАДРАХ: ТӨМС, ХҮНСНИЙ НОГООГ ХУРААН АВАХ АЖИЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙНА
Нийтэлсэн: 2022-09-28 18:37:59 Үзсэн: 176



       Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн цөөн тооны цэргийн алба хаагч намрын ургац хураалтын ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тэдний нэг байлдагч А.Цогбадрахтай уулзаж ярилцлаа.

       Тэр бээр "Би Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж буй Б.Үүрцайх захиралтай "Хатан Сэлэнгэ, Орхон" компани, Н.Алтаншагай захиралтай "Төхөм талын ургац" бүлгийн төмс, хүнсний ногоог хураан авах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаадаа баяртай байна. Би 2018-2021 онд Барилга, технологийн коллежид гагнуурчин мэргэжлээр суралцаж төгссөн. Тус ангид алба хааж буй хугацаандаа цэргийн эрдэмд шамдан суралцсаны зэрэгцээ тэсвэр тэвчээртэй болж, сэтгэл зүй, бие бялдрын хувьд хатуужин төлөвшлөө. Нөгөө талаар би бээр аливаа ажлыг хийх дөртэй болсны хамт нэг ажлыг эхлүүлбэл дуусгасны дараа санаа амардаг хэвшлийг олж авсандаа бэлгэшээж байна.

       Миний хувьд ургац хураалтын ажилд анх удаа оролцож байгаа. Энэ ажлыг өмнө нь их амархан ажил гэж боддог байлаа. Байдал өөр бөгөөд маш чимхлүүр ажил юм билээ. Өнгөрсөн хугацаанд төмс, манжин, лууван, сонгиныг хураах арга барилыг сайн эзэмшсэнээрээ бахархаж байна. Бид өглөөний 08.00-18.00 цагийн хооронд өдрийн төлөвлөгөөтэй ажилладаг. Энэ хугацаанд өдрийн хоолоо идсэний дараа тогтмол нэг цагийн хугацаанд амардаг юм. Миний хувьд 7 хоногт 3-4 удаа тэрхүү өдрийн төлөвлөгөөт ажлаа давуулан гүйцэтгээд мөнгөн урамшуулал авдаг. Цөөн тохиолдолд эрт бууж амардаг бөгөөд зарим үед бусдадаа тусалдаг. Ийнхүү бид бүхэн төмс, хүнсний ногоог хураах ажилд оролцож, иргэдийнхээ хүнсний хангамжийг нэмэгдүүлэх ажилд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Тэрчлэн бид бүхэн эрүүл агаарт, эко орчинд ажиллахын зэрэгцээ тариалангийн талбайгаас өөрсдөө хураасан шинэ ургацын ногооны дээж бүхий амт чанартай хоолоор дайлуулж байгаадаа талархаж байна" хэмээв.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226