Цэргийн сургалт, сэтгэл зүй, соёл хүмүүжил хариуцсан албан тушаалтнуудтай "Цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо-сэтгэл зүйн хангалт" сэдэвт мэргэжил, арга зүйн цугларалтыг 9 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд ҮБХИС-ийн cоёлын төвийн Их танхимд лекц, семинар, багийн дасгал ажил хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтыг нээж ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор "Зэвсэгт хүчний цэргийн сургалт, бэлтгэлийн бодлого ба хөгжлийн чиг хандлага, хэрэгжүүлэх арга зам" сэдэвт илтгэлийг хэлэлцүүлэв.
Энэхүү сургалт нь Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоо, сэтгэл зүйн хангалтын үйл ажиллагааны нэгдлийг хангах арга зүй, манлайлах ур чадварын мэдлэг олгох, 2022-2023 оны сургуулийн жилийн зорилго, зорилт болон зохион байгуулалт, хүлээгдэж буй үр дүнд хүрэх арга замын талаар мэдээлэл хүргэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагдаж байна.
Х.УНДАРМАА