• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛЖ, ЦЭРГИЙН ТАНГАРГАА ДАВТЛАА
Нийтэлсэн: 2022-07-08 15:09:37
Үзсэн: 118

НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛЖ, ЦЭРГИЙН ТАНГАРГАА ДАВТЛАА
Нийтэлсэн: 2022-07-08 15:09:37 Үзсэн: 118



       Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг энэ сарын 8-ны өдрийн морин цагт Тулгар төрийн 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан Нэгдсэн тооллогыг зохион байгууллаа. Түүхт ойн баярт зориулсан Нэгдсэн тооллогод ЗХЖШ-ын удирдлага, Зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд болон Төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн удирдах газрын нийт бие бүрэлдэхүүн хамрагдсан юм.

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Цэргийн нийтлэг дүрмүүд”-д заасны дагуу Нэгдсэн тооллогын эхэнд ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн дарга, Төрлийн цэргийн командлагч, Барилга-Инженерийн удирдах газрын дарга нар бие бүрэлдэхүүнтэйгээ тооллого явуулж, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзоригт илтгэл өгөв. Үүний дараа нийт бие бүрэлдэхүүн Цэргийн тангаргаа давтаж, хөгжимд “Туяа” болон Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.

       Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн албандаа идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим офицер, ахлагчийг Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль, Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Дайчин алдар” медаль болон “Эх орны төлөө” хүндэт тэмдгээр шагнасныг ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ч.Цогтжаргал нар гардуулсан юм. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн цэргийн цолыг зарим офицер, ахлагч нарт олголоо.

       Нэгдсэн тооллогын төгсгөлд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг энэ оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлж, цаашдын бодлого, чиглэлийг тодорхойлон үг хэлсэн бөгөөд нийт бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын арвин их амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөв.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226