• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДЭГ ЖУРАМ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Нийтэлсэн: 2022-06-23 11:36:32
Үзсэн: 102

ДЭГ ЖУРАМ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Нийтэлсэн: 2022-06-23 11:36:32 Үзсэн: 102



        ЗХЖШ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн хурлыг 6 дугаар сарын 23-ны өдөр ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хуралдааны танхимд зохион байгууллаа. Хуралд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн дарга бригадын генерал С.Ганбямба болон энэхүү салбар зөвлөлийн гишүүд, оролцлоо. Мөн уг хуралд Зэвсэгт хүчний бүхий л нэгтгэл, анги, байгууллагуудын салбар зөвлөлийн дарга нар цахимаар оролцсон юм.

        Энэ удаагийн хуралдаанаар ЗХЖШ-ын салбар зөвлөлийн 2022 оны хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын сахилгын дүнг гаргасны зэрэгцээ ЗХЖШ-ын салбар зөвлөлийн гуравдугаар улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлав.

       ЗХЖШ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн хурлын төгсгөлд зөвлөлийн гишүүдийн санал сэтгэгдлийг сонсож, асуулт хариулт өрнүүллээ.

      Үүний дараа ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн дарга бригадын генерал С.Ганбямба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, гэмт хэрэг, осол, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө. Тэр бээр дараах чиглэлээр үүрэг өгч, хэрэгжилтэд нь онцгой анхаарал хандуулахыг үүрэг болгов. Үүнд:

      1. Хурал бүр дээр байнга яригдаж буй Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон БХЯ, ЗХЖШ-аас хүргүүлсэн даалгавар, удирдамж, мэдээлэл, ажлын чиглэлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, салбар зөвлөл бүрийн үйл ажиллагааг цэргийн алба, сургалт, хүмүүжлийн ажилтай уялдуулан явуулах, бүх шатны захирагч, дарга нарын ажлын хариуцлагыг дээшлүүлэн, тэдний ажлыг дүгнэхдээ гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулсан ажил, үр дүнг харгалзаж хэвших;

     2. Зэвсэгт хүчний хэмжээнд явуулах “Зэвсэгт хүчний цэргийн алба, сахилгын зөрчилгүй тэргүүний нэгтгэл, анги, байгууллага” шалгаруулах уралдааны удирдамжийг хэрэгжүүлэх, болзлыг хангах талаар ЗХЖШ-ын бүтцийн нэгж, Төрлийн цэргийн командлал, удирдах газар, тэдгээрийн харьяа нэгтгэл, анги, байгууллагын удирдлага анхаарч ажиллах;

     3. Цэргийн албаны харилцаанд хууль тогтоомж, цэргийн дүрмээр тогтоогдсон эрх зүйн болон ёс зүйн хэм хэмжээ, захирагч, даргын тушаалаар тогтоосон журмыг хатуу мөрдлөг болгон харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнтэй явуулах сурган зааварлах хичээлийг сургалтын төрөл бүрийн аргыг хэрэглэж, үр дүнтэй зохион байгуулах, харуул хоногийн манааны бүрэлдэхүүний бэлтгэл, үүрэг гүйцэтгэлтэд байнгын хяналт тавьж ажиллах;

     4. Цэргийн алба хаагчдад гэмт хэрэг, сахилгын аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх анхааруулга, санамжийг тогтмол өгч, хууль бус үйлдлийг эрт таслан зогсоох ажлыг шуурхай зохион байгуулах;

     5. Цэргийн хүрээ, хотхонд цэргийн цагдаагийн салбар, нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах, үүрэг чиглэлээр хангаж ажиллах;

     6. Цэргийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг бие бүрэлдэхүүнд тогтмол танилцуулан, баталгаажуулж хэвшүүлэх;

     7. Нэгтгэл, анги, байгууллага, салбарын дотоод хяналт, албаны шалгалт, шалган зааварлах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, үр дүнтэй явуулах;

     8. Бие бүрэлдэхүүний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, дүрэмч ажиллагааг хэвшүүлэх, цэргийн алба хаагчдын алба хаах болон үүрэг гүйцэтгэх орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч, алба хаагчдын албаны хандлагыг дээшлүүлэхэд удирдах албан тушаалтнууд үлгэрлэн манлайлал үзүүлэх;

     9. Цахим нөлөөллийн аяныг зөвхөн БХЯ, ЗХЖШ-аас биш Төрлийн цэргийн командлал, Удирдах газар, харьяа нэгтгэл, анги, байгууллагууд “Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн хор уршиг”, “Гэр бүлийн хүчирхийлэл, түүний сөрөг үр дагавар”, “Өрхийн төсөв санхүүг төлөвлөх”, “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх”, “Архи согтууруулах ундааны хор уршиг” гэсэн чиглэлүүдээр соён гэгээрүүлэх, сурталчилгааны ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

     10. Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн зуны улиралд ээлжийн амралтаа эдлэх, баяр амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, гол усны үерийн аюулаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх;

     11. Хувийн автомашин эзэмшиж байгаа цэргийн алба хаагчдад тавих хяналтыг сайжруулж, албаны болон хувийн ажлаар хөдөө, орон нутагт зорчих үйл ажиллагааг аль болохоор хязгаарлах, хяналт тавих;

     12. Бүтээн байгуулалтын ажилд оролцож буй Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудад хээрийн байрлалд цэргийн алба зохион байгуулах, сахилга, дэг журмыг сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр аюулгүй байдлыг хангах талаар албан даалгавар хүргүүлэх, шалган туслах ажлыг зохион байгуулах;

     13. Анги, байгууллагын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-өөс хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдын алба хаах картыг үнэн зөв хөтөлж байгаа байдал хяналт тавих, түүнчлэн гэмт хэрэгт холбогдож болзошгүй цэргийн алба хаагчдын судалгааг гаргаж, түүний мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах зэрэг үндсэн асуудлуудыг хөндсөн юм.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226