Энэ сарын 10-ны өдөр Голланд улсын Роттердам хотноо жил бүр уламжлан болон явагддаг 41 дэх удаагийн “NN Marathon Rotterdam 2022” марафон гүйлтийн тэмцээнд Монголын марафон гүйгч олон улсын хэмжээний мастер ахлагч Б.Мөнхзаяа 2:29:25 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт орлоо.
Мөн 4 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдсан “Сөүл 2022” олон улсын марафон (42.195) гүйлтийн тэмцээнд “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин ахлах ахлагч ОУХМ Ц.Бямбажав 2:11:23 цагийн амжилтыг үзүүллээ.
Ингэснээр дээрх хоёр тамирчин маань АНУ-ын Орегон мужийн Южин хотноо зохиогдох дэлхийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Эх сурвалж: "Соёмбо" сонин