• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭЭЛЖИТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ...
Нийтэлсэн: 2022-04-13 11:43:49
Үзсэн: 143

ЭЭЛЖИТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ...
Нийтэлсэн: 2022-04-13 11:43:49 Үзсэн: 143



        ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газар, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсээс санаачлан Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөнд “Түүх сургамж-судалгааны чиглэл”-д тусгасан заалтын дагуу Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, цэргийн багуудын үүрэг гүйцэтгэсэн ажиллагааны туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэх, баримтжуулан үлдээх цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулсаар байна.

        Энэ удаа буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн эхний 10 ээлжийн цэргийн багуудын хэлэлцүүлгийг Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байрлалд зохион байгууллаа.

         Хэлэлцүүлэгт ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд, АУГ-ын Энхийг дэмжих хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Т.Буянбат, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат, Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм нарын хүндэт зочид болон энэхүү ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн өмнөх 10 ээлжийн цэргийн багуудын удирдлага, төлөөлөл оролцлоо.

        Энэ үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэсний ач холбогдол, цэргийн баг тус бүрийн удирдлага, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх үеийн онцлог, ололттой талууд болон туршлага, сургамжийн талаар хэлэлцэж, нэгдсэн дүгнэлтэд хүрсэн юм.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422