Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтаж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт тавих зорилгоор Ажлын хэсгийн хуралдааныг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, газрын орлогч хурандаа Д.Дугаррагчаа удирдан явууллаа.
Уг хуралдаанд ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Б.Отгонбаяр, БХЯ-ны “Соёмбо” редакцын дарга, ерөнхий редактор хурандаа С.Төмөрхуяг, “Дуулга” студийн ахлах найруулагч дэд хурандаа С.Ууганбаяр, АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Н.Цогтгэрэл, СБГ-ын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хэлтсийн мэргэжилтэн ахмад Б.Жавхлантөгс нар оролцож, санал бодлоо илэрхийлэв.
Дээрх төлөвлөгөөний хэрэгжилтийн явц нь төсвийн санхүүжилтээс шалтгаалаагүй бүхий л ажлууд товлосон цаг хугацаанд үр дүнтэй явагдаж байгаа бөгөөд цаашид энхийг сахиулагчдын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, түүний дотор “Дуулга” студи, “Соёмбо” сониноор дамжуулан олон нийтэд сурталчлах ажлыг эрчимжүүлэх, дэлгэцийн бүтээлүүдийн мэдээллийн санг бүрдүүлэх, “Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд-20 жил” баримтат киног бүтээх, гурван төрлийн шторкыг бэлтгэж, олон нийтэд түгээх, цаашид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах зэрэг асуудлыг хөндөж, нэгдсэн ойлголтод хүрсэн юм.
Хошууч Ц.ПҮРЭВДОРЖ