• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН НОМЫН САНД ШИНЭ НОМУУД ХАНДИВЛАВ
Нийтэлсэн: 2022-04-11 11:00:16
Үзсэн: 95

ЗХЖШ-ЫН НОМЫН САНД ШИНЭ НОМУУД ХАНДИВЛАВ
Нийтэлсэн: 2022-04-11 11:00:16 Үзсэн: 95



         Өнгөрөгч долоо хоногт Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Ном хож” асуулт хариулт, танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлэгт Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн болон Агаарын цэргийн командлалын багууд амжилттай оролцсон юм.

          Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтаж энэхүү нэвтрүүлэгт оролцохын тулд ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албанаас сүүлийн үед хэвлэгдсэн, уншигч, борлуулалт ихтэй шинэ ном цуглуулах аяныг өрнүүлсэн билээ.

          Энэхүү аяныг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, Ажиллагааны удирлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг нар анхлан дэмжсэн өдрөөс хойш Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ үнэлгээний газрын хамт олон, ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасан болон хурандаа З.Баянмөнх, Ш.Амарбаясгалан, Ж.Одсүрэн, Ш.Гантулга, сургагч ахлагч Г.Мөнхбат нарын олон албан тушаалтнууд уг аянд идэвхтэй хамрагдсан юм.

         Дээрх нэвтрүүлэгт оролцогсод Зэвсэгт хүчний 101 ой болон Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг бэлгэдэн 121 номыг МҮОНТ-ийн хамт олонд хандивласан ба уг “Ном хож” нэвтрүүлэгт тэргүүн байрт шалгарсан багийн гишүүд 21 номыг эргүүлэн хожлоо.

         Мөн энэхүү шинэ ном цуглуулах аяны хүрээнд М.Болд захиралтай “Сэлэнгэ-пресс” компани 50 ширхэг, Д.Лувсандорж захиралтай “Соёмбо принтинг” компани 25 ширхэг “супер” номыг бидэнд хандивласанд талархал илэрхийлж байна.

          Ийнхүү МҮОНТ-д хандивласан номуудаас үлдсэн 60 орчим ном, мөн тэмцээнд түрүүлсэн багийн гишүүдийн хожсон номуудыг ЗХЖШ-ын номын санд хандивлаж буйг Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болорт гардуулан өглөө.

          Энд онцлоход бригадын генерал Г.Болор санаачлан ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын хамт олноос нүүдлийн буюу ил номын буланг шинээр байгуулж, уншсан номуудаа бусдын хүртээл болгох ажлыг эхлүүлээд байгаа юм.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226