• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
Нийтэлсэн: 2022-04-05 15:13:50
Үзсэн: 111

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
Нийтэлсэн: 2022-04-05 15:13:50 Үзсэн: 111



           Зэвсэгт хүчний Жанжин штаб болон "Гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэн" төрийн бус байгуулага хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол дөрөвдүгээр сарын 4-ний өдөр боллоо.

           Энэхүү ёслолд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, "Гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэн" төрийн бус байгуулагын захирал Б.Оюун-Эрдэнэ, сургагч багш Б.Азжаргал, ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ц.Батмөнх, Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, тус газрын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хэлтсийн дарга хурандаа Ц.Батсайхан, нарын албаны хүмүүс оролцов.

         ЗХЖШ, “Гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэн” ТББ хамтран “Иргэн-цэргийн хамтын ажиллагаа”-г хөгжүүлэх, сургалт мэдээлэл, зөвлөгөө, нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гэр бүл, сэтгэл зүйн боловсролыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, Зэвсэгт хүчний нэгтгэл анги, байгууллагын удирдлагын сэтгэл зүйн мэдлэг, арга зүйн сургалтыг дэмжиж, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний гэр бүл, сэтгэл зүйн хэрэгцээ, онцлогийг тодорхойлох, судалгаа явуулах зэрэг ажлуудыг цаашид хамтарч хэрэгжүүлэх болно.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226