• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛС АНХ УДАА ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ ЦОЛТОНТОЙ БОЛЛОО
Нийтэлсэн: 2022-03-18 12:10:04
Үзсэн: 136

МОНГОЛ УЛС АНХ УДАА ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ ЦОЛТОНТОЙ БОЛЛОО
Нийтэлсэн: 2022-03-18 12:10:04 Үзсэн: 136



         Бригадын генерал Ганболдын Болор нь Монгол Улсын Батлан хамгаалахын их сургуулийн анхны эмэгтэй төгсөгч, АНУ-ын Алабама муж дахь Агаарын цэргийн команд штабын коллеж болон Дайны коллеж зэрэг цэргийн 3 шатны сургуулийг амжилттай төгсөж, цэргийн стратегийн удирдлагын түвшинд ажиллах өндөр боловсрол эзэмшиж, цэргийн сургууль, анги, байгууллагуудад тасралтгүй 28 жил ажиллаж байна.

         Ганболдын Болор нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор 2 удаа, НҮБ-ын төв штабын удирдах албан тушаалд Монгол Улсаас ажиллах анхны офицер болон томилогдож, үүргээ нэр төртэйгөөр амжилттай гүйцэтгэж ирсэн бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах бодлогыг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг эмэгтэй офицер юм.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226