• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2022-03-17 11:36:32
Үзсэн: 102

НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2022-03-17 11:36:32 Үзсэн: 102



        “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Материал техникийн газрын нийт бие бүрэлдэхүүн нэгдсэн тооллого явууллаа. ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг нэгдсэн тооллогыг удирдан явуулсан юм.

        ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн дарга, төрлийн цэргийн командлагч, удирдах газрын дарга нар тооллого явуулж, ЗХЖШ-ын даргад илтгэл өгсний дараа бие бүрэлдэхүүн Цэргийн тангараг давтаж, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэв.

        Дэслэгч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчин маань 101 жилийнхээ ойтой золгож байна. Өөрөөр хэлбэл шинэ зууныхаа түүхийг бичиж эхэлсэн. Энэ хүндтэй үүргийг та бүхэн гүйцэтгэж байна. Төрлийн цэргийн шинэ командлалуудтай болсноос авхуулаад олон амжилттайгаар шинэ зууныхаа түүхийг эхлүүлж байна. Ойрын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг тоймловол нэлээд бий. Та бид идэвх зүтгэлтэй ажиллалаа. Үүнд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Ар талыг тань найдвартай дааж албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэхэд цаг ямагт тусалж дэмждэг та бүгдийн гэр бүлийнхэнд талархал дэвшүүлье” хэмээв.

Эх сурвалж: Соёмбо сонин

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226