• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДАГСАД ТАНИЛЦАХ ДАДЛАГА ХИЙЖ БАЙНА
Нийтэлсэн: 2022-03-04 10:17:20
Үзсэн: 81

МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДАГСАД ТАНИЛЦАХ ДАДЛАГА ХИЙЖ БАЙНА
Нийтэлсэн: 2022-03-04 10:17:20 Үзсэн: 81



         

         Зэвсэгт хүчний 032 дугаар ангид Үндэсний Батлан Хамгаалах их сургуулийг түшиглэн “Хүний хөгжлийн менежер”, Цэргийн сэтгэл зүйч бэлтгэх богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамрагдаж буй суралцагчид хүрэлцэн ирж, тэдэнтэй танилцах дадлагыг зохион байгуулав.

         Энэ сарын 02-ны өдөр зохион байгуулсан танилцах дадлагын хүрээнд тус ангийн түүх, дайчин замнал, үндсэн үүргийг танилцуулан, Сэтгэл зүйн хангалтын офицер ахлах дэслэгч Т.Дэлгэрмаа “Сэтгэл зүйн хангалтын төрлүүд, тэдгээрийн агуулга” сэдвийн хүрээнд анги, салбарт сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулж буй туршлага, сургамжийн талаар ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

       Мөн тэдэнд ангийн дайчин алдрын танхим, сэтгэл зүйн алжаал тайлах танхимын үйл ажиллагааг танилцуулан, офицер, ахлагч, ажилтан алба хаагч, хугацаат цэргийн алба хаагчдад сэтгэл зүйн үйлчилгээг хэрхэн үзүүлэх чиглэлээр туршлага судлууллаа.

         Энэ үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Суртал хүмүүжил, мэдээлэл, сэтгэл зүйн хэлтсийн дарга хурандаа Ц.Батсайхан, мэргэжилтэн ахмад Б.Жавхлантөгс нар хүрэлцэн ирж, мэргэшүүлэх сургалтад хамрагдаж буй бүрэлдэхүүнтэй ажил хэргийн уулзалтыг зохион байгуулав.

          Мөн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын Сургалт, соёл хүмүүжил, маркетингийн албаны дарга дэд хурандаа Р.Өнөржаргалыг урьж “Хувь хүний маркетинг” сэдвээр сургалтыг зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болсон юм.

Ахмад О.ГЭРЭЛЗАЯА

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226