• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НЭГТГЭЛ, АНГИУДЫН ПОЛИГОНЫ ДАДЛАГА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2022-03-03 15:36:55
Үзсэн: 85

НЭГТГЭЛ, АНГИУДЫН ПОЛИГОНЫ ДАДЛАГА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2022-03-03 15:36:55 Үзсэн: 85



       Зэвсэгт хүчний 2021-2022 оны сургуулийн жилийн нэгдүгээр үе төгсөх шатандаа орж нэгтгэл, анги, салбарууд хээрийн гаралт /полигоны дадлага/-аа зохион байгуулж, үндсэн салбаруудынхаа жигдрэлтийг хангаж байна.

       Хээрийн гаралтын төгсгөлд нэгтгэл, ангиуд байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль болон тусгай тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулан явуулж, үндсэн салбаруудынхаа үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшнээ тогтооно.

       Энэ сургуулийн жилд байлдааны нэгтгэл, анги, салбаруудаас гадна төрөл мэргэжлийн бүх анги, салбарууд үндсэн үүргийнхээ хүрээнд явуулж буй тусгай тактикийн хээрийн сургуулийнхаа сэдэв, зохион байгуулалттай уялдуулан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг төлөвлөн явуулж, үүрэг гүйцэтгэх чадавхаа дээшлүүлж байгаагаараа онцлог юм.

       Мөн нэгтгэл, ангиудын хээрийн гаралтын бэлтгэл, явц байдал, зарим салбаруудын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуультай Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын хамтарсан ажлын хэсгүүд танилцаж, шалган туслах ажлыг зохион байгуулж байна. Нэгтгэл, анги, салбаруудын хөгжүүлэх шатны сургалт 4 дүгээр сараас эхэлнэ.

Дэд хурандаа А.БАТСҮХ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226