• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЭЭЛЖИТ СУРГАЛТААР ...
Нийтэлсэн: 2022-03-03 10:00:28
Үзсэн: 101

ЗХЖШ-ЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЭЭЛЖИТ СУРГАЛТААР ...
Нийтэлсэн: 2022-03-03 10:00:28 Үзсэн: 101



         Зэвсэгт хүчний Жанжин штабын 2021-2022 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу нийт бие бүрэлдэхүүнтэй онол, дадлага, цахим хосолсон сургалтуудыг амжилттай зохион байгуулсаар байна.

           Энэ удаагийн онолын сургалтыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Салбар дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Батнасан удирдан явуулав.

           Тэр бээр "Цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн салбарын өнөөгийн хөгжил ба цаашдын зорилт" сэдвээр дэлгэрэнгүй мэдээллийг өгч, ЗХЖШ-ын зарим ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.

              ЗХЖШ-ын Холбоо, мэдээллийн технологийн хэлтэс, Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтэс хамтран зохион байгуулсан тус сургалт нь Цахим хөгжил, түүний цаашдын чиг хандлага, алсын харааг тодорхойлсон, цаг үеийн чухал асуудлыг хөндсөн, аливаа байгууллага, хувь хүний үйл ажиллагаанд цахим хөгжлийн үүрэг, ач холбогдлыг мэдрүүлсэн үр дүнтэй сургалт болсныг зохион байгуулагчид онцолсон юм.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226