• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРТЭЧ МОНГОЛ” АЯНД ЭНХИЙГ САХИУЛАГЧ НАР НЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2022-02-28 13:51:23
Үзсэн: 120

“ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРТЭЧ МОНГОЛ” АЯНД ЭНХИЙГ САХИУЛАГЧ НАР НЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2022-02-28 13:51:23 Үзсэн: 120



          БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны нийт бие бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооны уриалгыг дэмжин “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд нэгдлээ.

           Энхийг сахиулагч цэргийн алба хаагчид маань цагийн байдлын болон цаг агаарын хүнд нөхцөлд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ алс холын БНӨСУ-аас энэхүү аянд нэгдэн идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүлжих, зарим цэргийн алба хаагчдын илүүдэл жинг хасах, хамт олны нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, эртэч байдлаараа биеийн дархлааг сэргээн ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон зорилго, зорилтыг дэвшүүлж, үр дүнд хүрч байгаа юм.

         Тус аянд нэгдэх нээлтийн ёслолын ажиллагааг нээж мотобуудлагын батальоны захирагч хурандаа О.Заяат хэлсэн үгэндээ “Бид бүхэн ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Монгол орон даяар идэвхитэй өрнөж байгаа “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд энэ өдрөөс эхлэн манай батальоны бие бүрэлдэхүүн нэгдэж, эрүүл мэндийнхээ төлөө идэвхтэй дасгал, хөдөлгөөнийг өглөө болгон 06.00 цагт хийж хэвшицгээе. Дасгал хөдөлгөөн хийснээр тухайн хүний эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой учир та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Та бүхэнд эрүүл энх, энхийн үйлст нь амжилтыг хүсэн ерөөе” гэдгийг онцоллоо.

           Ийнхүү мотобуудлагын батальоны нийт бие бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсны зэрэгцээ биеийн жингийн зохистой харьцааг нь тодорхойлсноор энэхүү аянд нэгдэж, үр дүнг сар бүр тооцож ажиллахаар төлөвлөөд байна.

Хошууч Ч.БАЯРЖАРГАЛ

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422