• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ “ХАТАН ИЖИЙ” НАР ТОДРООД БАЙНА
Нийтэлсэн: 2022-02-23 09:24:42
Үзсэн: 81

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ “ХАТАН ИЖИЙ” НАР ТОДРООД БАЙНА
Нийтэлсэн: 2022-02-23 09:24:42 Үзсэн: 81



         Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Зэвсэгт хүчний “Хатан ижий” өргөмжлөлийн эзэд тодорлоо.

        Энэхүү ёслол хүндэтгэлийн ажиллагаа нь Зэвсэгт хүчинд олон жил хүчин зүтгэсэн, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, үр хүүхдүүд нь удам дамжин төрийн цэргийн байгууллагад ажилладаг ээжүүдийг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу тодруулдаг бөгөөд гэр бүл, үр хүүхдүүд, мөрдэстэй алба хаагчдаараа бахархах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зэрэг томоохон ач холбогдолтой юм.

       Өнөө жилийн “Хатан ижий” өргөмжлөлийн эзнээр ЗХЖШ-ын Ахмадын хорооноос нэр дэвшүүлсэн Б.Загдсүрэн, ҮБХИС-аас нэр дэвшүүлсэн Ц.Алтанцэцэг, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс нэр дэвшүүлсэн Г.Оюунчимэг, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангиас нэр дэвшүүлсэн Л.Цэдээ, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангиас нэр дэвшүүлсэн Д.Алтанцэцэг, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангис нэр дэвшүүлсэн Б.Отгон, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангиас нэр дэвшүүлсэн Н.Халиун, Батлан хамгаалахын төв архиваас нэр дэвшүүлсэн Д.Цэнд, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиас нэр дэвшүүлсэн С.Нэргүй нар тус тус тодорлоо.

         Зэвсэгт хүчний “Хатан ижий”-гээр тодорсон ээжүүдэд хүндэтгэл үзүүлэн алдаршуулах ёслолын ажиллагаа ирэх 3 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулагдана.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226